Спорт

Улс тунхагласны 95 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан Яармаг дахь спортын ордонд боллоо. Энэ цаг үед үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй хүчтнүүд зодоглодог уламжлалтай. Сүүлийн томоохон барилдаануудад тогтмол шөвгөрч буй Хангай, Золбоо, Бат-өлзий гэсэн гурван харцага гурвуулаа иржээ. Харин том цолтнуудаас улсын аварга Батсуурь, улсын арслан Бүрэнтөгс, Пүрэвдагва нар зодоглолоо. 

Бөх сонирхогч, үзэгчдийн хамгийн ихээр сонирхон үздэг барилдаануудын нэг бол чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан байдаг. Энэ жилийн тухайд Монгол бахархлын өдөр, Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр болдог бөхийн барилдаануудыг нэгтгэн зохион байгуулж байгаагаар онцлог болсон юм.  Шилдэг 128 бөхийн барилдаанд улсын аварга Батсуурь, улсын арслан Бүрэнтөгс, Пүрэвдагва, Улсын заан Батмөнх, Соронзонболд нараас  гадна өнөө цагийн шилдэг харцагууд болох Улсын харцага Бат-өлзий, Гантулга, Хангай, Золбоо нар зодоглосон юм. Тус барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд улсын баяр наадамд дээгүүр барилддаг.  Иймд үзэгчид чансаа өндөр  128 бөхийн барилдааныг хүлээж, шимтэн үздэг.

ЧАНСАА ӨНДӨР БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ, УЛСЫН АРСЛАН П.БҮРЭНТӨГС ТЭРГҮҮТЭЙ ХҮЧИТ 128 БӨХ ЗОДОГЛОЛОО

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд өнгөрсөн жил Улсын гарьд Гончигдамба түрүүлж, Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж байсан юм.