Спорт

Ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил үндсэндээ дуусчээ. Энэ талаар Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны албаны хүмүүс мэдэгдсэн байна. 

Токио хотноо шинээр баригдаж байгаа Олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дуусч, байгууламжийн гадна талын тохижилтын ажил хийгдэж байгаа гэнэ. Олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнг энэ сарын 30-нд бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа юм.

  • Японы холбогдох албаны мэдээлж байгаагаар Токиогийн Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад 152 тэрбум 900 сая иен буюу ойролцоогоор 1 тэрбум 400 сая ам. доллар зарцуулжээ.

Энэ үнийн дүн спортын цэнгэлдэх хүрээлэнг анх байгуулахаар зураг төслийг нь гаргаж байх үеийн зардлаас өндөр байгаа ч засгийн газраас тавьсан дээд үнэ болох 155 тэрбум иенд багтсан байна. 2020 онд болох Олимпийн наадмын дараагаар Токио хотноо баригчсан спортын цэнгэлдэх хүрээлэнг хувийн секторт дамжуулахаар төлөвлөж байгаа юм.