Нидерланд, ХБНГУ-аас Афганистаны дүрвэгсдийг албадан гаргах үйл явцыг зогсоожээ

Үйл явдал

Афганистанд ийнхүү дотоодын нөхцөл байдал хүнд байгаагаас Герман болон Нидерланд улсууд Афганистаны дүрвэгсдийг эх оронд нь буцаах, албадан гаргах үйл явцаа зогсоосон байна. Ингэхдээ энэ шийдвэрээ Талибаны радикал бүлэглэлийн дайчид идэвхжиж, Афганистанд дотоодын нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбон тайлбарласан байна.

Герман улс 2016 оноос эхлэн Афганистаны иргэдийн орогнол хүссэн өргөдлийг хүлээж авахаас татгалзан, улсынхаа нутаг дэвсгэрээс хэдэн мянган дүрвэгчийг эх оронд нь албадан буцаасан юм. Тэгвэл Афганистанд дотоодын хямрал хүчирхийлэл гаарч, аюулгүй байдал алдагдсан шалтгаанаар дүрвэгсдийг эх оронд нь албадан буцаах үйл явцыг зогсоосон байна.

Германы дотоод хэргийн яамны албаны төлөөлөгчийн мэдээлснээр өнөөдөр Германд Афганистаны 30 мянга гаруй иргэн цагаачлах хүсэлт гарган амьдарч байгаа нь Европ тив дэх энэ улсын хамгийн олон дүрвэгч, цагаачийн тоонд багтаж байгаа юм. Тэгвэл тэднийг гаргах үйл явцыг түр хугацаагаар зогсоож, ирэх долоо хоногт энэ асуудлаар Герман улс ЕХ-ны улс орнуудтай зөвшилцөхөөр болжээ.