Спорт

Өнгөрөгч амралтын өдрүүдэд БНСУ-ын Чежү хотод зохиогдсон 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн гранрид Монгол улсын баг тамирчид түрүүлж, аваргын цомыг авсан. Ингэснээр Ази тивийн анхны баг болж байгаа юм. Мөн багийн ахлагч Д.Дэлгэрням "Хамгийн үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан юм.  Улс эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан  баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ

Г. Батцэнгэл захиралтай, С. Тулга дасгалжуулагчтай Улаанбаатар ММС Энэржи баг Д. Дэлгэрням, Э. Дөлгөөн, Г. Цэнгүүнбаяр, Э. Цэрэнбаатар гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцсон юм. Тэдний хувьд 2017 оноос хойш Дэлхийн гранпри-ийн 10-аад тэмцээнд оролцож, сая аваргын цомын эзэд болж байна. Манай баг хэсгийн эхний тоглолтдоо АНУ-ын Нью-Йорк Харлем багт хожигдсон бол араас нь БНСУ-ын Инже, ОХУ-ын Нева, Сербийн Земун, Словенийн Пиран гэх хүчирхэг багуудыг дараалан хожиж, аваргын цомыг хүртсэн юм. Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

 Дэлхийн гранпри, дэлхийн их дуулга тэмцээнүүдэд хэр амжилттай оролцохоос олимпийн эрх авах онооны хэмжээ шууд шалтгаалдаг. Улаанбаатар МмС Энержи баг сүүлийн саруудад оролцсон тэмцээнүүддээ оноогоо сайн цуглуулж байгаа юм. Энэ утгаараа Токио 2020 олимпын эрх авах магадлал өндөр байгаа гэлээ. Үндэсний шигшээ багуудыг Энержи ресурс компани ивээн тэтгэж байгаа юм байна.

ФЭЙСБҮҮК ШУУД