Нийгэм

Өнөөдрөөс эхлэн нийт нутгаар цаг агаар сэрүүсч, хур тунадас, нойтон цас орох төлөвтэйг Цаг орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ үеэр зарим даваа гүвээ хальтиргаатай болж, зорчиход хүндрэл үүсэх учраас хөдөө орон нутгийг зорьж буй жолооч нарыг тээврийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг анхааруулж байна.

Мөн малчид тариаланчид цочир хүйтэрч байгаа энэ үед бэлэн байдлаа ханган ажиллахыг цаг уурчид хэлж байна.