Нийгэм

ХАНДИВЫН ДАНС: Б. НИЙНА 5007150373 /ХААН  БАНК/. Монгол улсын боловсролын байгууллагад 40 орчим жил ажилласан М. Даваа, Б. Нийна нарын амьдралын тухай өгүүлсэн сурвалжлага ТВ5 телевизээр одоогоос 2 долоо хоногийн өмнө үзэгчдэд хүрсэн. Залуу насаа боловсролын салбарт зориулсан энэ хоёр буурайн зүдрүүхэн амьдралын талаар ХУД-ийн иргэн Мөнхтуяа нэгэн үе мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, шавь нарт нь хүргэх саналтайгаа бидэнд дуулгасан юм. 

Улмаар тэдний тухай сурвалжлага 9-р сарын 15-нд ТВ5 телевизээр цацагдаж, мэдээллийн мөрөөр М. Даваа гуайн гэр бүлд туслах зорилготойгоо илэрхийлсэн олон хүн иргэн Мөнхтуяатай холбогдсон байна.

Даваа болон Нийна гуай нар өдгөө 80 нас дөхөж яваа, 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээс нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, нөгөө хоёр нь дор бүрнээ өөрсдийнхөө амьдралыг болгож явдаг, тааруухан амьдрал ахуйтай байдагийг тэд учирлаж байна. Нийна гуай саяхан зүрхний хагалгаанд орсон, гараа хугалсан тул хүнд зүйл өргөж, тавихаас эхлээд асуудал мундахгүй байгаагаа ярилаа.

Тэд хандив тусламжаа өргөж байгаа сайха сэтгэлт хүмүүст баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.