ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.09.09/ Наран ургах, шингэх 06:27-19:09

Зурхай

2023.09.09, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 25 | НАМРЫН ЭХЭН ЦАГААН БИЧ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2023.09.09, БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.27-19.09

Шинийн хорин таванд замд гарах, хөрөнгө тавих, үхэгсдийн үйл, худалдаа, арилжаанд сайн.

Боолыг шүтүүлэх, ихэтгэхийг тэвч.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.