Нийгэм

1910-1920 онд манай улсад амьдарч байсан Дани Улсын иргэд тухайн үеийн монголчуудын ахуй амьдралыг гэрэл зургийн хальсанд буулган үлдээжээ. Анхны шинэ жилээс эхлээд анхны автозасвар, өндөр Гонгор, Гандантэгчинлэн хийд, баяр наадам гээд түүхэн баримт болон хадгалагдсан байна. Өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй эдгээр гэрэл зургууд өнөөдөр анх удаа олны хүртээл боллоо. Одоогоос 110 жилийн тэртээх Монголчуудын амьдралыг тайлбаргүй хүргэе.

Булган талын анхны Зул сарын баяр. Анх удаа Монголчууд Зул сарын баярыг тэмдэглэж байгаа нь энэ юм. Лаа, Хятад дэнлүү, ил захидлуудыг өрж хамтдаа баяраа тэмдэглэж байна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотын музейд Дани Улсын иргэн Албертсаны авсан гэрэл зургуудыг олон нийтийг хүртээл болгож байна. Нийт 80 гаруй зургийг дэлгэн харуулсан байна. Эдгээр зургуудыг 1910-1920 онуудад авчээ.