Нийгэм

10 хүн тутмын тав нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Тамхи татаж буй иргэдээс зориулалтын цэгт тамхины ишээ хаядаг нь цөөн. Тухайлбал Улаанбаатар хотод өдөртөө 3.5 сая ширхэг тамхины иш хаягдаж, хог болдог. Байгаль экологид үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг таслан зогсоох үүднээс Экологийн цагдаагийн албанаас Тамхины хоггүй хотыг бүтээе арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.