ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.09.05/ Наран ургах, шингэх 06:22-19:17

Зурхай

2023.09.05, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | НАМРЫН ЭХЭН ЦАГААН БИЧ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР 

Аргын тооллын: 2023.09.05, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 06.22-19.17

Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал өвчин ирнэ.

Одны тохиол

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтэн барилдлага

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.