ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.07.19/ Наран ургах, шингэх 05:18-20:39

Зурхай

2023.07.19, ЛХАГВА ГАРАГ | ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 2 |  ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2023.07.19, Лхагва гараг

Наран ургах шингэх: 05.18-20.39

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Шинийн хоёронд лам болох, түшмэлд тушаах, амилуулах, гал голомтыг үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн. 

Замд гарах, өглөгийн түллэгийг тэвч. Өвдвөл ариун бусын буртаг хийгээд бурхан хилэгнэсэн амой.

Лхагва (буд) гараг нь (усан махбодьтой) ялгуусан сүлд гараг. Эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийхэд сайн гэж үздэг аж. 

Хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө  эсгэх, үр цацах зэргийн муу гэдэг. 

Хүү, охин аль нь ч төрсөн зан ааш ширүүн ч амьдрал эд юмсаар гачигдах нь бага.

Одны тохиол

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн. 

Шүтээн барилдлага   

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.