ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.05.29/ Наран ургах, шингэх 04:58-20:42

Зурхай

2023.05.29, ДАВАА ГАРАГ | ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ  УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.05.29, Даваа гараг

Наран ургах шингэх: 04.58-20.42

Үс засуулбал: ӨВЧИН ӨЧҮҮХЭН ИРНЭ.

Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд  сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.

Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.