Нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн OM-7302 рейсийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” ОУНБ-д 19:35 цагт газардлаа. Тус нислэгээр 257 иргэн ирэв. Экипажийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны улсын хоёр байцаагч багтаж, нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж ажилласан.

Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байна.