Нийгэм

Монгол Улсад 2019 оны байдлаар харааны бэрхшээлтэй 11 мянга гаруй иргэн байна. Тэдний цөөнх нь ажил эрхэлдэг бол дийлэнх нь гэртээ хүний асаргаа сувилгаанд байдаг. Учир нь тэдэнд гараад явахад зориулалтын аюулгүй, стандартад нийцсэн зам талбай, хөтөч зэрэг байдаггүй.   Тиймээс тэд жирийн иргэдээс тусгаарлагдаж, олон нийтийн газраар явахдаа бэртэж гэмтэх, таягаа хугалуулах зэрэг олон асуудал гардаг гэдгийг хэлж байна.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын зам талбай Монгол Улсад нэг ч байдаггүй. Тодруулбал, бидний мэдэх шар урт зураастай харааны бэрхшээлтэй иргэдэд зам заагч гэж нэрлэгдээд байгаа нь стандартын бус хийгдсэн гэдгийг албан хүн хэлж байна. Дэлхий дахинд мөрдөгддөг стандарт Монгол Улсад дөнгөж 2019 онд батлагджээ.  

Энэ стандартын дагуу барьж байгуулаагүй зам талбайг хүлээж авахгүй, тухайн хийж гүйцэтгэсэн компанид хариуцлага тооцохыг албаныхан мэдээллээ. Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудал байдгаас орчны аюулгүй байдал хамгийн чухалд тооцогдох болоод байна. Учир нь энэ төрлийн өвчлөл сүүлийн жилүүдэд улам залуужиж байгааг тодотголоо. Тиймээс Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах сурч боловсрох гэсэн энэ жав ёсны эрхээ эдлэхэд төр засгаас анхаарч стандартад нийцсэн зам талбайтай болгох шаардлагатай байгаа юм.