Нийгэм

Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1171 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 914 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний 4 нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5  хүний амь нас хохирсон байна. Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

-Явган зорчигч мөргөх хэлбэрээр –17

-Мөргөлдөх хэлбэрээр-3

-Онхолдох хэлбэрээр -1

-Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-4

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

-2020.10.13-ны 15.20 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.

-2020.10.13-ны 20.55 цагийн орчим Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын 2 хүний амь нас хохирсон.

-2020.10.13-ны өдөр 02.32 цагийн орчим БЗД-ийн 12 дугаар хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, Жанжин захын хойд замд Toyota aqua маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 49 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.

-2020.10.14-ний өдөр 14.45 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум Билгэх 2-р баг /сумын төвд/  шороон замд Toyota lund Cruiser 200 маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 47 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон.

-2020.10.15-ны 03:05 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сум 1-р багийн нутаг “Бэлийн өтөг” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/ шороон замд хувийн эзэмшлийн Hyundai Truck маркийн автомашин замын уруу өнхөрч, жолооч 34 настай, эрэгтэй С нь тээврийн хэрэгсэлдээ дайруулж амь хохирсон.

-2020.10.16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймаг: “Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож улмаас монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний амь насыг хохироосон.

-2020.10.16-ны 01:45 цагийн орчимд Увс аймаг: “Тариалан сум 1-р баг Тээлийн гүүр гэх газарт Nord Benz маркийн  автомашин онхолдож, жолооч 25 настай, эрэгтэй Э, зорчигч 56 настай, эрэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирсон байна.

Тиймээс ТЦА-наас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.