Нийгэм

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулахаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгож эхэлж байгаа талаар мэдэгдлээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал тусгагдсан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж сар гаруйн хугацаанд ажилласны дүнд өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудаар олгогдох ипотекийн зээлийн хүү зургаан хувьд шилжлээ. Тодруулбал, найман хувийн зээлийн зургаан хувийг арилжааны банк авдаг байсан бол нэг хувийг Төв банк, нэг хувийг Ипотекийн корпораци суутган авдаг байсан. Харин Төв банк болоод, Ипотекийн корпорациас суутгах хоёр хувийн шимтгэлийг шууд хассанаар Улсын төсвөөс зардал гаралгүй ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд шилжүүлжээ.

НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДСАН 68 МЯНГАН ИРГЭНИЙ ЗЭЭЛИЙГ ЗУРГААН ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

2013 оноос хойш ипотекийн зээл хөтөлбөрт 100 мянган иргэн хамрагджээ. Үүнээс 68 мянган иргэн найман хувиар зээл авсан байдаг байна. Тэгвэл дээрх иргэдийн зээлийг зургаан хувьд шилжүүлэх боломжгүйг салбарын сайд тайлбарлалаа.

САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ИРГЭН ЗУРГААН ХУВИЙН ИПОТЕКТИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах иргэдээс хамтран зээлдэгчийн материал шаардахгүй байх чиглэлийг арилжааны банкуудад өгч байгаа гэлээ. Зээлийн санхүүжилтэд Монголбанкнаас 50 орчим тэрбум төгрөг гаргаж байгаа бол арилжааны банкуудаас 40 гаруй тэрбумын зээл олгогдох юм байна. Цаашид санхүүжилтийг ямар байдлаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцөж байгааг хэллээ. Харин зургаан хувийн зээл урт хугацаанд үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултад салбарын сайд дараах тайлбарыг өглөө. Энэ долоо хоногоос эхлэн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг арилжааны банкууд хүлээж авч эхэлж байгааг ийнхүү салбарын сайд мэдэгдлээ.

Б. МӨНХБААТАР: ИПОТЕКИЙН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛИЙГ УРТ ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ