Р. Эрдоган Туркийн газар хөдлөлтийн бүсэд онцгой байдал зарлалаа

Үйл явдал

Газар хөдлөлтөд нийт амиа алдагсдын тоо 7800 даваад байна

Даваа гарагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид амиа алдагсдын тоо улам өссөөр 7800 даваад байна. Аврагчид Туркийн өмнөд болон Сирийн хойд хэсэгт амьд үлдсэн хүмүүсийг цагтай уралдан хайж байгаа юм. Тэсгэм хүйтний үеэр эрлийн ажиллагаа 2 дахь шөнөдөө үргэлжилж байгаа, иргэдийг эсэн мэнд аврахад цаг бага үлдээд байгааг гадаадын хэвлэл мэдээлэл дамжууллаа.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужийг хамарсан 3 сарын онцгой байдал зарлаж, аврах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гамшгийн бүс тогтоосон байна. Онц байдал зарласнаар Ерөнхийлөгч болон Засгийн газар Парламентаас зөвшөөрөл авалгүй шинэ хууль баталж, шаардлагатай гэж үзвэл, эрх чөлөөг хязгаарлах, түдгэлзүүлэх боломжийг олгодог байна. Онц байдал 3 сар үргэлжлэх юм, энэ нь 5-р сарын 14-нд товлогдсон ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн өмнөхөн дуусгавар болно, гэхдээ сунгагдаж ч болно. Эрдоган мөн, 70 улс орон эрэн хайх, аврах ажиллагаанд тусламж санал болгосонг мэдээллээ, мөн Туркийн баруун зүгт орших аялал жуулчлалын төв Анталья хотын зочид буудлуудад газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг түр байрлуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. 

Малатья мужид Туркийн гамшиг, онцгой байдлын алба газар хөдлөлтөд орон гэрээ алдсан иргэдийг байрлуулах хүмүүнлэгийн майхан барьсан байна. Цасанд даарч, цөхрөнгөө алдсан хүмүүс орон байр, тусламж дутагдаж байгаад бухимдлаа илэрхийлж байсан юм. Даваа гарагийн газар хөдлөлтөөр Туркт 5770 орчим башин барилга нуржээ. 

Туркийн эрх баригчдын мэдээлснээр газар хөдлөлт баруунаас зүүн 450км, хойноос урагшаа 300 км талбайг хамарч, 13.5 сая орчим иргэдэд нөлөөлсөн байна. Сирийн эрх баригчид харин, газар хөдлөлтийн голомтоос 250 км-ийн зайд орших Хама хотод нар баралт бүртгэгдсэнийг мэдээлжээ.