ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.01.07/ Наран ургах, шингэх 08:41-17:16

Зурхай

2023.01.07, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16 | ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2023.01.07, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.41-17.16

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.