Нийгэм

Өнөөдөр озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр. Нарны хэт ягаан туяанаас хүн төрөлхтөнг хамгаалдаг энэ давхарга жил ирэх бүр цоорч дэлхийн ертөнцөд олон сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм. Хамгийн энгийнээр тайлбарлахад нүдний болор цайрах өвчнөөс эхлээд хүний дархлааны систем улам муудсаар байгааг эрдэмтэд хэлж байна. Тийм учраас байгаль дэлхийгээ хамгаалах нь хүн бүрийн бодох ёстой асуудал гэдгийг онцоллоо.

Жил бүрийн 09 сарын 16-ны өдрийг дэлхий даяар Озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Одоогоос 35 жилийн өмнө хөргөлтийн системүүд болон өөр олон технологид ашиглаж байсан хлортфторт нүүрстөрөгч нь озон давхрыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэврэх нөхцлийг бий болгож байгааг олж тогтоожээ. Ингээд дэлхий нийтээрээ озоны давхаргыг хамгаалах конвенцид нэгдэж, одоо озоны давхарга нөхөгдөж байгааг хэлж байна.

ОЗОНЫ ДАВХАРГАА ХАМГААЛАХАД ГЭРЛЭЭ УНТРААХААС ЭХЭЛНЭ

 

Озоны давхарга цоорч, нарны хэт ягаан туяа дэлхийн хүн төрөлхтөнд нэвтэрвэл аюул нүүрлэнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тухайлбал Озоны дархарга цоорвол нарны хэт яагаан туяаны улмаас хүмүүсийн дархлаа унах, нүдний болор цайрах зэрэг аймшигтай зүйлүүд болно гэдгийг судлаачид тогтоосон байдаг байна.

ОЗОНЫ ДАВХАРГА ТЭР ЧИГТЭЙ ЦООРВОЛ ДЭЛХИЙ МӨХЛИЙН ИРМЭГТ ОЧНО

Одоогоор судлаачдын үзэж буйгаар озоны давхарга нөхөгдөж байгаа гэж үзэж байна. Гэхдээ хүн төрөлхтөн бид нүүрстөрөгч бага ялгаруулах техник технологийг хэрэглэж, мөн иргэн бүр озоны давхаргаа хамгаалья гэвэл гэрлээ унтрааж хэвшихээс эхлэх юм аа.