ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.29/ Наран ургах, шингэх 08:41:17:07

Зурхай

2022.12.29, ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7. ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.29, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 08.41-17.07

Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн.хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.