Нийгэм

Та нүүрэн дээрх бараан сэвхээ хараад ямар ч байсан мэнгэ биш гэдгээ мэднэ. Энэ нь голдуу "меламин" хэт их ялгарсны улмаас хар сэвх үүсдэг арьсны нийтлэг асуудал юм.

Том талбай бүхий нөсөө сэвх гарах олон шалтгаан байна. Түгээмэл шалтгаан нь нарнаас үүдэлтэй. Нарны хэт ягаан цацраг арьсанд меламин ялгаруулах явцыг түргэсгэдэг. Үүнээс гадна стресс болон гоо сайхны бүтээгдэхүүний буруу хэрэглээ зэргээс үүсдэг. Мөн бас эмэгтэйчүүдэд тохиолддог гол шалтгаануудын нэг нь гормоны өөрчлөлт юм. Жирэмсэн үедээ эсвэл жирэмслэхээс хамгаалах эм уух зэрэг үүнд нөлөөлнө. 

Гэхдээ нэг сайн мэдээ нь энэ арьсны асуудал нь тийм ч ноцтой биш. Таны гоо сайхныг дарж, итгэлгүй болгоод байгаа энэхүү санаа зовинолоос салж гэрийн нөхцөлд шийдэх ардын олон арга жор байна. Зарим байгалийн гаралтай орцоор хэрхэн салж болох аргуудаас харцгаая.

Нимбэгний жүүс

Арьс цайруулах үйлчилгээний хамгийн үр дүнтэй, түгээмэл аргуудын нэг нь нимбэгний жүүс  юм. Мелазма буюу том сэвх болон хэт их нөсөөний эсрэг нимбэгний шүүс нь үр дүнтэй байх хоёр шалтгаан бий. Нэгд нь арьсан дорхи шинэ давхаргыг гаргахын тулд нимбэгний шүүс нь хамгийн дээд давхаргыг зөөлнөөр арилгаж гаргадаг. Хоёрт нь нимбэгний шүүс нь зөөлөн цайруулах найрлагатай витамин С-гээр баялаг юм. Зүгээр л нимбэгний шүүсийг асуудалтай хэсэг дээрээ түрхээд 20-30 минутын дараа угаах хэрэгтэй. 

Турмерик нунтаг болон сүү

Химийн агууламжтай хүчтэй гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр, харин турмерик нунтаг, сүү хоёрыг хольсноор үр дүнтэй бууруулж чадна. Зүгээр л нэг хоолны халбага турмерик дээр хэдэн дусал сүү нэмж өтгөн зуурмаг болгоно. Арьсныхаа сэвхтсэн хэсэгт түрхэж хагас цагийн дараа усаар угаана.

Зуун настын жүүс

Зуун наст ургамлын навчинд арьсыг шинээр нөхөн төлжүүлэх гайхалтай элемент бүхий антиоксидантаар баялаг шүүс байдаг. Арьсныхаа харласан хэсгүүдэд өтгөвтөр шингэнийг түрхэн уустал нь массажлана. 30 минутын дараа усаар угаана. Зуун настын шүүс нь гэмтсэн арьсыг шинээр нөхөн төлжүүлэх үйл явцыг түргэтгэснээр нөсөө толбыг арилгана.

Сүү, зөгийн балтай овьёос

Хэдий овьёос нь гуужуулах үйлчилгээ байхгүй ч арьсны үхжсэн эсийг гуужуулах явцыг түргэсгэх чадвартай. Хоёр хоолны халбага нунтагласан овьёос, хоёр хоолны халбага сүү, нэг хоолны халбага зөгийн балыг хольж нүүрнийхээ харласан хэсгүүдэд түрхэн зөөлөн массажлана. 20-30 минутын дараа усаар угаана.

Амжилт хүсье!

Эх сурвалж: https://www.1mhealthtips.com/