ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.08.11/ Наран ургах, шингэх 05:42-20:13

Зурхай

2022.08.11, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14. ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.08.11, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05.42-20.13

Үс засуулбал: Эд мал арвидна

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.