Нийгэм

Та хөргөгчөө онгойлгоод нэг долоо хоногийн өмнө худалдаж авсан шинэ хүнсээ авах гэтэл аль хэдийнэ хатаж хорчийсон байдаг. Тэгвэл аз болоход, хийж хэрэгжүүлж болох хэдэн энгийн арга чарга байна. Одоо та гахайн утсан махаа зөв хадгалж, луувангаа илүү удаан байлгах аргыг мэдэж авах болно.

1. Ногоон өнгийн ургамал хадгалах

Шинэхэн ногоонуудыг хэдий хөргөгчид хадгалсан ч удаан байж чаддаггүй. Гэхдээ шинээр нь удаан хадгалах хоёр арга байна.

- Яг цэцэг шиг ханд. Устай шил бэлдээд ногоогоо үндэс талаас нь хийнэ. Тэгээд хөргөгчиндөө хадгална. Ингэвэл та шинэ ногооныхоо хадгалах хугацааг 3-н хоног уртасгана.

- Хэрэв 4-өөс илүү хоног шинээр нь хадгалахыг хүсвэл тосонд дүрэх, эсвэл ногооныхоо өргөн мөчрийг нь мөсний саванд хийгээрэй. Тэгээд хайлуулсан тосоороо бүрж хөлдөөнө. Одоо хатаж хорчийсон ногоо хаях шаардлагагүй боллоо.

2. Байцааг шинээр нь илүү удаан хадгалах

Байцаа хадгалах үед гаргадаг хамгийн том алдаа бол гялгар уутанд хийх. Үүний оронд хөрөгчийнхөө шургуулгад гялгар уутанд хийлгүйгээр хадгалаарай. Ингэхэд 2 долоо хоног хүртэл та хадгалж чадна. 

3. Салатны навчуудыг шинээр нь хадгалах

Бууцай, шанцайны ургамал хоёуланг нь хадгалахаасаа өмнө угаах хэрэгтэй. Хүйтэн усанд угаагаад цаасан алчуураар давхарлан шилэн аяганд хийгээрэй. Хүнсний скочоор чанга ороож хөргөгчид хадгална. Ингэвэл салатны навчаа хүссэн үедээ хэрэглэх хүртэл шинэ хэвээр нь хадгалах болно.

4. Сонгино хадгалах

Сонгиныг хөргөчид хадгалах нь тийм ч зөв санаа биш, учир нь чийг өгдөг. Мөн хөргөгчинд байгаа бусад хүнснээс сонгино үнэртэж эхэлдэг. Юу хийх хэрэгтэй вэ гэвэл агаарын солилцоо явагдах төмөр сагсанд хадгалаарай. Энэ аргаар бол сонгиныг хэдэн сарын туршид ч шинээр нь хадгална. Хэзээ ч бүү төмстэй хамт хадгалаарай. Учир нь амархан мууддаг.

5. Бяслагийг калькан цаасанд боох

Гялгар уутанд боох нь бяслаган бүтээгдэхүүнүүдэд бол дайсан гэсэн үг. Шийдэл нь калькан цаас. Тэгээд гялгар уутанд хийгээрэй. Ингэвэл таны бяслагт өмнө муудаж байсан шиг зүйл болохгүй гэсэн үг.

6. Талхаа шинээр нь хөгцрүүлэхгүй хадгалах

Хуванцар сав, боодол, гялгар уут нь талх хадгалахад хамгийн тохиромжгүй. Харин зөв арга бол гал тогооны цэвэр алчууранд ороож талхны сав эсвэл бичил долгионы зууханд хадгалах юм. Ингэснээр хөгц үүсэхгүй, харин илүү зөөлөн хадгалах боломжтой болно.

7. Луувангийн шим тэжээлийг хэвээр нь байлгах

Хэрэв худалдаж авсан лууван нь ногоон навчтай бол хадгалахаасаа өмнө тайрч ав. Энэ навч нь шим тэжээл, чийглэгийг сордог. Навчгүй хадгалахад лууван шинэ, мөн эрүүл удаан хадгалагдана. Мөн гялгар уутанд бүү хийгээрэй, харин хөргөгчнийхөө шургуулгад зүгээр л хийнэ.

8. Жимс хадгалах

Хэрэв та жимсээ угаагаад, гялгар уут эсвэл шилэнд саванд хийж хадгалвал хөргөгчинд байсан ч хурдан хөгцөрнө. Иймд жимсийг яг хэрэглэх хүртлээ угаах хэрэггүй. Харин шанаган шүүр зэрэг агаарын солилцоо сайн явагдах саванд хадгалаарай.

9. Мөөг шинээр нь хадгалах

Хэрэв та гялгар ууттай мөөг худалдаж авдаг бол шууд гялгар уутаас нь салгаарай. Гаднах бохирдлыг нь цэвэрлэж, давхар тус бүрээр нь дэлгэж хатаана. Хатсных нь дараа цаасан алчууранд цаасан уутанд хийнэ. Тэгээд хэрэглэх хүртлээ хөргөгчинд хадгална.

10. Гахайн утсан мах хадгалах

Гахай утсан махыг боодлоос нь салгасан л бол буцааж бүү тэр савлагаа нь дахин ашиглаарай. Учир нь нян бактери үржих өндөр эрсдэлтэй. Үүнээс зайлсхийх цөөн хэдэн арга байна.

- Гахайн утсан махаа агаар нэвтрэхгүй саванд эсвэл сайн ороож ам нь битүү гялгар уутанд боож хөлдөөгөөрэй.

- Эсвэл битүү вакумдаж боогоод хөргөгч эсвэл хөлдөөгчид хадгална.

- Эсвэл хөргөгчид агаар үл нэвтрэх битүү саванд хадгалаарай.

11. Махыг хөлдөөлгүй шинээр нь хадгалах

Хэрэв маргааш, нөгөөдөр гээд ойрын өдрүүдэд махаа хэрэглэе гэвэл хөлдөөхүй хадгалах нэг энгийн арга байна. Хуванцар саванд том томоор нь хэрчсэн махаа хийж, оливын тосоор дүүргэнэ. Оливын тос нь анх байснаар нь махыг хадгалж мөн илүү амттай болгоно. Гэхдээ зөвхөн 3 хоног хүртэл юм. Энэ арга нь татсан маханд тохиромжгүй гэдгийг сануулъя.

12. Грек бяслаг болон хонины бяслагийг давсны уусмалд хадгалах

Олон хүн Грек бяслаг болон хонины бяслаганд дуртай. Амтат энэхүү бяслагийг олон төрлийн хоолонд хэрэглэдэг. Гэхдээ хэтэрхий их хэмжээтэй авбал хаяхад хүрдэг. Тэгвэл одоо та долоо хоногийн хэрэгцээний худалдаж авсан бол давсны уусмалд хадгалж болно.

- 4 аяга ус

- 100 гр давс

Усанд давс уусгана. Хуванцар саванд бяслагаа хийж, давстай усанд бяслагаа бүтэн дүүргэнэ. Хэрэглэхээсээ өмнө хүйтэн усанд зайлаарай.

13. Нимбэгийг нэг сар шинээр нь хадгалах

Нимбэгийг хөргөгчинд гялгар уутанд хийж хадгалах хэрэгтэй. Ингэвэл нэр сар хүртэл шинээрээ байна. Хэтэрхий чихэж болохгүй. Агаарын солилцоо явагдах боломжтойгоор зайтай байх хэрэгтэй. Хэрэв өрөөний хэмд нэг долоо хоног хүртэл хадгалж болно.

14. Урт ногоон сонгиныг хөрсөнд хадгалах

Урт ногоон сонгиныг шинээр нь байлгах хамгийн шилдэг арга бол хөрсөнд хадгалах юм. Хэрэв танд шороонд хадгалах боломж байхгүй бол ваар ашиглаж болно. Яг хэрэглэхээсээ өмнө угааж эхний давхаргыг нь хуулж аваарай. Ийм аргаар бол хэдэн сарын турш шинээр нь байлгаж чадна. Вааранд хадгалж байгаа бол хүйтэн харанхуй газарт байрлуулан хөрсийг нь үе үе усалж байгаарай.

15. Гадил жимсийг шинээр нь хадгалахын тулд гялгар уут ашиглах

Гадил жимсний үндсийг нь хүнсний скочоор ороож хадгалвал шинэ хэвээрээ байна. Хэтэрхий энгийн мэт санагдах ч энэ арга нь гайхалтай үр дүн харуулна. Боловсрох явцыг нь удаашруулснаар амархан харлаж, зөөлрөхгүй. 

Эх сурвалж: https://brightside.me/