Нийгэм

Өнгөрсөн 7-р сараас хойш тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Тарваган тахлын улмаас Ховд, Говь-Алтай аймгуудад хоёр иргэн нас бараад байна. Тарвага агнахгүй, тарваганы мах хэрэглэхгүй, сонор сэрэмжтэй байхыг ЗӨСҮТ-өөс анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар тарваган тахлын 12 сэжигтэй тохиолдол гарч, дөрвөн тохиолдол батлагдаж, хоёр хүн нас бараад байна. Ховд аймгийн Буянт сумын иргэн Б. нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсан. Тэрбээр наймдугаар сарын 11-ний өдөр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байсан юм. Одоогийн байдлаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, халдварт, мэс заслын тасгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байна. Улмаар нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг ялган тодруулж, тусгаарлалтад авах ажил өрнөж байгааг холбогдох албаныхан мэдээлсэн. Тарваган тахлаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байхад иргэд тарвага агнах, тарвагын мах идэж хэрэглэх зэргээр эрүүл мэнд, амь насаа эрсдэл дагуулсаар байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тиймээс иргэдийг тарваганы мах хэрэглэхгүй, идэхгүй, хот суурин газар авч ирэхгүй, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.