Нийгэм

Иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд олон ААНБ хамтран оролцож байгааг тодотголоо.

Аялалд гарч буй хүн бүхэн тодорхой төлөвлөлттэй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх шинэлэг мэдээллийг авч, өөрсдийн аюулгүй байдал болон эрүүл ахуй үйлчилгээний стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг авах нь чухал. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газар энэ салбарт ажилладаг байгууллагын чанар стандартыг хангах, тогтвортой хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа юм.

Аялал жуулчлалын бүс, байгалийн цогцолбор газрууд болон түүхийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж хүүхэд залуус иргэдийн боловсролыг дээшлүүлэх, бахархах хайрлах үзлээр хүмүүжүүлэх, танин мэдэх соён гэгээрүүлэхэд нөлөөлөх арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Мөн олон ААНБ-ууд оролцон бараа бүтээгдэхүүнээ хямрдалтай худалдаалж байгаа юм.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр шинэчилсэн бодлогыг боловсруулах, хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг бий болгох, Түүхч эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээл туурвилын талаарх мэдээллийг хүргэх зэрэг олон талын соён гэгээрүүлэх, аяллын тухай зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.  Эцсийн бүлэгт хоггүй эрсдэлгүй ээлтэй аяллыг уриалах нь төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлага, эх орон байгаль дэлхийгээ хайрлах нь иргэн бүрийн үүрэг юм.