Нийгэм

Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваган тахал өвчний улмаас амь насаа алдсаныг тогтоогоод байна. Тарваган тахлын хувьд маш хурдан хугацаанд үхэлд хүргэдэг аюултай.

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй өндөр халуурч  эмнэлэг явах замдаа нас барсан. Шинжилгээгээр тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдсан юм. Тарваган тахлын халдварын нууц үе зургаан хоног байдаг. Тиймээс энэ хугацаанд Говь-Алтай аймгийн таван суманд хөл хорио тогтоожээ. Мөн нэг, хоёрдугаар хавьтагчийг тогтоож эмчилгээнд оруулсан  байна.

Тарваган тахал цар тахал үүсгэдэг маш өндөр эрсдэлтэй өвчин. Хамгийн сүүлийн тарваган тахлыг хар тахал гэж нэрлэдэг. Энэ өвчин коронавирусээс ч аюултай болохыг ЭМЯ-наас мэдээллээ. Иймд тарваган тахлын идэвхжил өндөр байгаа энэ үед тарвага агнахгүй байх,  махыг хэрэглэхгүй байхыг дахин анхаарууллаа.