Ням гарагт болсон Францын ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон ялалт байгууллаа

Улс төр

Ням гарагт болсон Францын ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон 58.55 хувийн санал авч, сүүлийн 20 жилд дахин сонгогдсон анхны ерөнхийлөгч боллоо. Макрон болон түүний өрсөлдөгч Ле Пен нар 4-р сарын 10-нд эхний шатанд өрсөлдсөн 12 нэр дэвшигчээс шалгарч, хоёрдугаар шатанд тунаж үлдсэн юм.