Нийгэм

Дэлхий нийтээр тархсан цар тахлаас сэргийлэхийн тулд улс даяар онцгой дэлгэм тогтоон ажиллаад хагас жил болж байна. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн засаг даргын захирамжаар соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад мэдэгдэл хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.

Харин Улсын онцгой комисс онцгой дэглэмийн хугацааг энэ сарын дунд хүртэл сунгасан хэдий ч зарим газруудын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан. Учир нь манай улс ковид-19 халдварыг дотоодод алдаагүй цор ганц тусгаар улс болсны дээр одоо ч халдвараас сэргийлэн үр дүнтэй ажиллаж байгаа тул кинотеатрууд, номын сан, соёл урлагийн байгууллагуудыг нээж эхлэсэн. Өнөөдрийн байдлаар 42 газарт үйл ажиллагаа сэргээх мэдэгдэл хүргүүлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шаардлага хнагаж ажиллах мэдэгдлийг аж ахуй нэгжүүдэд хүргүүлж байхад зарим газрууд мэдэгдлийг буруугаар ойлгон түгээж байгааг тэрээр хэллээ.

Олон сар үйл ажиллагаа явуулаагүй газруудыг хамгийн түрүүнд нэгдсэн цэвэрлэгээ хийж албаны хүмүүсээр ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг биелүүлсэн тохиолдолд үйл ажиллагааг нь нээж байгааг онцоллоо.

Үйл ажиллагааг нь нээж байгаа соёл, үзвэр үйлчилгээний газруудын чиглэл бүр өөр байгаа. Тиймээс номын сан, музей, кино театрууд гээд тухайн орчинд нь мөрдөх журам, заавар зөвлөмжийг тус бүрт нь гаргасан байна. Дээрх зөвлөмж, холбогдох журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахыг мэргэжлийн хяналтын газраас сануулан ажиллаж байгаа гэлээ.