Францад IV/24-нд болох Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Макрон, Ле Пен нар өрсөлдөнө

Улс төр

Энэ ням гарагт Францад ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ сонгуульд Францын иргэд сонгогчид төдийгүй Европын орнууд, цаашлаад дэлхий нийт анхаарлаа хандуулж байсан. Яагаад гэвэл Франц улс Европ тивийн хүчирхэг эдийн засагтай, нөлөө бүхий улс орноос гадна олон улсын тавцанд голлогч улс орны нэг, мөн энэ хагас жилд ЕХ-г тэргүүлж байгаатай холбоотой.

Францад болсон сонгууль нь 5-р БНУ болж төр засгаа төвхнүүлсэн 1958 оноос хойшхи 12 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль байсан. Сонгуулиар Франц орныг ирэх 5 жилд тэргүүлэх 26 дахь төрийн тэргүүн, 5-р БНУ-ын 9 дэх тэргүүнийг сонгож байгаа юм. 

Франц улс, улс төрийн тогтолцооны хувьд хагас ерөнхийлөгчийн засаглалтай, БНУ гэгддэг. Энэ улсын хууль тогтоох, гүйцэтгэх мөн болон шүүх засаглал нь нэгдмэл байдаг. Францын ерөнхийлөгчийн сонгуульд нийт 12 нэр дэвшигч өрсөлдсөнөөс энэ сарын 24-нд болох хоёр дахь шатны сонгуульд хоёр нэр дэвшигч тунаж үлдээд байна.Францад явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатнаас энэ улсын одоогийн төрийн тэргүүн Эммануэль Макрон, хэт барууны Үндэсний эв нэгдэл намын тэргүүн Марин Ле Пен нар үлдэж хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Саналын хуудасны 97%-ийг тоолж дууссаны дараах байдлаар Макроны иргэдийн 27,6%, Ле Пен27,41%-ийн санал авчээ. Тэдний саналын зөрүү 1%-д хүрэхгүй байна. Сонирхуулахад 5 жилийн өмнө болсон сонгуульд Макрон, Ле Пен нар мөн 2 дахь шатны сонгуульд тунаж үлдэн, Макрон тэргүүлж байсан юм. Францын СЕХ-ны мэдээллээр сонгуульд иргэдийн 74,84% оролцжээ. Сонгуулиар нэр дэвшигчдээс хэн нь ч 50%-ийн санал авч чадаагүй учраас энэ сарын 24-нд хоёр дахь сонгууль болж, Франц орныг ирэх 5 жилд тэргүүлэх тэргүүнээ сонгоно.