Нийгэм

Монгол Улстай хил залгаа орнуудад өвчлөл их байгаа учир хөл хориог 7 сарын 15 дуустал сунгалаа. Маргааш БНСУ руу 2 онгоц илгээж иргэдээ авчрахаар болсон байна. Долоон сард нийтдээ 10 тусгай үүргийн нислэг төлөвлөжээ.

Мөн үүнээс гадна Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор 520-530 иргэнээ татахаар төлөвлөн ажиллаж байгаагаа ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдлээ. Ингэснээр 7 сард гадаад улсаас 3000 гаруй иргэнээ татахаар төлөвлөжээ.

Л.Мөнхтүшиг: Долоон сард 10 нислэг үйлдэж 3000 гаруй иргэнээ татан авна

Монгол Улс 1 сарын 28-наас 7 сарын 1 хүртэл нийт 11,428 иргэнээ эх оронд нь авчирсан байна. Иргэдээ шат дараатайгаар авчирч байгаа учир гадаадад байгаа иргэдийг эмх замбараагүй байдал үүсгэхгүй байж, тухайн улсынхаа хууль дүрмийг чанд сахихыг албаныхан анхаарууллаа.