Нийгэм

Тайландын Бангкокт гацсан Монгол иргэдийн ар гэрийнхэн ОБЕГ-ын гадна талбайд мэдээлэл хийлээ. Бангкокт гацсан 160 гаруй иргэн байгааг хэлж байна.

Тэдгээр иргэд эрүүл мэндийн шалтгаантай, дамжин өнгөрөх нислэгийн үед гацсан болон тэмцээнд оролцохоор очоод гацсан зэрэг хүнд байдалд байгаа иргэд гэдгийг тодотголоо. Тиймээс Бангкокт гацсан, хүнд нөхцөлд байгаа иргэдээ шууд нислэгээр татахыг ар гэрийнхэн нь хүсч буйгаа илэрхийллээ.