Нийгэм

Сайхан хүмүүсийг харахаар хайр урсаад л байдаг юм. "Хүүхдийн баярын өдрийг хүлээж хүлээж ирлээ" гээд нярайн инкубаторыг хоёр талаас нь дамжлаад ороод ирж байна.

Хандив тусламж үзүүлэх гэсэн юм гээд хорвоогийн хамаг хэвлэл дуудаагүй, хэн нэгнийг өргөх, дамнах ажилд дайчлаагүй энэ хоёр хүн өөрсдөө компанийн удирдлагууд гэнэ. Ярилцлага авъя танаас гэхэд яах юм тэгж сүржигнэж гээд хөлсөө үe үe нуунгуй арчаад гарсан наад талын залуу 6-7 орчим сая төгрөгийн үнэтэй нярайн инкубаторыг дуугүйхэн хандивлачихаад гарлаа.