Нийгэм

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 28-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас, 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 6 дугаар сарын 1, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.