Оросын эрх баригчид Twitter, Facebook-т нэвтрэх эрхийг хязгаарлаж байна

Улс төр

Оросын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан, худал ташаа мэдээлэл цацсан тохиолдолд авах эрүүгийн хариуцлагыг чангатгасан.

Оросын Роскомнадзор мөн иргэдийн олон нийтийн цахим хуудас болох Twitter, Facebook зэрэг хуудсыг хязгаарлаж байна. 

Оросын эрх баригчид Москвагийн байр суурийг эсэргүүцэн, Украины эсрэг Кремлийн бодлогыг шүүмжлэгчдийн олон нийтийн цахим хуудсыг блоклон, хязгаарлаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Төрийн Думаар хэлэлцэн баталсан Оросын эсрэг худал ташаа мэдээлэл олон нийтэд тараасан тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах хуулийг батлан гарын үсэг зурсан юм. Энэ дагуу Роскомнадзор улсынхаа нутаг дэвсгэр дээр Twitter болон Facebook-ийн хэрэглээнд хязгаарлталт тавьжээ.