Нийгэм

Улаанбаатар хотын төв хэсэгт Чойжин ламын сүм музей байрладаг. Хэдэн талаас нь барилга, автозам шахаж газаргүй болтлоо хумигджээ. Тэгвэл нийслэлийн удирдлагууд түүхэн газраа хамгаалж, сэргээн тохижуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ иргэд амарч зугаалах ногоон байгууламж, явган хүний зам, нарлах талбай зэргийг бий болгохоор төлөвлөжээ.