Нийгэм

Чингис хаан нисэх онгоцны буудал хөл хорионы улмаас олон улсын нислэг хүлээн авахгүй байна. Харин дотоодын нислэгүүдийг тодорхой хугацаанд үйлдэж байгаа юм. Ингэхдээ иргэдийн биеийн байдлыг сайтар хянах шаардлагатай учраас технологийн шинэчлэл хийлээ. Хүний биеийн халууныг алсаас мэдрэх, биед байгаа металл зүйлсийг илрүүлэгч хаалгыг суурилуулсан байна.

Цар тахал гарч олон улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан хилээр нэвтэрч байгаа иргэдийн халууныг үзэх, асуумжаар биеийн байдлыг нь тодорхойлох зэрэгт хяналт тавин ажиллаж байгаа. Энэ хэцүү цаг үед Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал халуун хэмжигч хаалгатай боллоо.

Энэхүү төхөөрөмжийг нэвтрүүлснээр ажилчдын ажлын ачаалал буурах, цар тахлын үед халдвар тархах эрсдлийг хязгаарлах зэрэг олон давуу талтай гэдгийг онцоллоо.

Цар тахал гарч олон улсаас иргэдээ татах үйл ажиллагааг явуулж байгаа энэ үед зорчигчдыг тус хаалгаар нэвтрэхэд эмч нар өрөөнөөсөө халуунтай эсэхийг нь хянах боломж ийнхүү бүрдэж байна. Мөн элдэв металл эд эдлэл, хориотой зүйлсийг илрүүлдэг гэх мэт өндөр ач холбогдолтой төхөөрөмжийг нэвтрүүллээ.