Европын орнууд Украинд зэвсэг нийлүүлнэ

Үйл явдал

Европын орнууд Украинд зэр зэвсэг нийлүүлэхээр тогтжээ.

Энэ талаар ЕХ-ны гадаад бодлогын асуудал хариуцсан тэргүүн Жозеп Боррель мэдэгджээ. 

Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мөн энэ талаар мэдэгдэж, “ЕХ түүхэндээ анх удаа гадны улс оронд зэр зэвсэг нийлүүлж, зэвсэглэлээр хангахад зориулж санхүүжилт баталж байна гэжээ. Ингэхдээ Еврокомиссын тэргүүн өөр улс орны халдлага дайралтад өртсөн гадны улс оронд зэр зэвсэг нийлүүлэх зорилгоор 450 сая евро төлөвлөж, мөн 50 сая еврог бусад төрлийн хэрэгцээнд, тухайлбал эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулан санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн ЕХ-ны зүгээс Оросын онгоцнууд, түүнчлэн олигархууд, баян чинээлэг эрхмүүдийн хувийн онгоцыг Европын агаарын орон зайд нэвтрэхэд хориг тавьсан байна.