Нийгэм

УБ-Архангай чиглэлийн автобус өчигдөр 2020 оны 04 сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Цэнхэр сумын нутагт Huаndai маркийн машинтай мөргөлдөж, улмаар Huandai маркийн машинд явсан хоёр эмэгтэй зорчигч амь насаа алджээ. 

Хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Амь насаа алдсан тухайн хоёр эмэгтэй эгч дүүс байсан тухай эх сурвалж мэдээллээ. Нийт жолооч нарыг орон нутгийн замд хурдаа тааруулж дүрмээ баримталж явахыг ТЦА-аас анхааруулж байна!!!