Хоёр настнууд ирэх Даваа гарагаас цэцэрлэгтээ явж эхэлнэ 

Боловсрол

Даваа гарагаас эхлэн хоёр настай хүүхдүүд цэцэрлэгтээ явна. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоог хязгаартайгаар тогтоогоод байгаа юм. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт элсэх насны 35 мянган хүүхэд бий. Энэ удаад хоёр настнуудын 30 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдана.    

Нийслэлийн хэмжээнд хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд цөөн тоогоор авахаар болсон.

Тодруулбал, хоёр настай 35 мянган хүүхдээс 10 мянга нь л хамрагдах юм. Цэцэрлэгүүд хоёр настнуудаа 1-2 бүлэгт хамруулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, нийслэлийн 67 дугаар цэцэрлэг хоёр настны 2-3 бүлэг хичээллүүлдэг байсан бол одоо зөвхөн нэг бүлэгт хүүхдүүдээ хүлээн авахаар болжээ. 

2 настнуудын бүртгэлийг цахимаар хийж байгаа. Энэ бүртгэл маргааш 18 цагт хаагдаж 25-ны өглөө 9 цагт бүртгэлтэй утасны дугаарт хүүхдийн элссэн эсэх мэдээллийг илгээх юм.