ОХУ-ын шийдвэрийн эсрэг ЕХ хариу байр сууриа илэрхийлнэ

Улс төр

ЕХ мөн ОХУ-ын тал Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн явдлыг мөн хэлэлцэж, энэ дагуу байр сууриа илэрхийлж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч даваа гарагт шийдвэр гаргаж Украины зүүн бүсэд байрлах тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан бүс нутгийг Бүгд Найрамдах Донецк Ард улс болон Бүгд Найрамдах Луганкс Ард улс болгон хүлээн зөвшөөрсөн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганскийн тусгаар тогтнолын асуудлаар шийдвэр гарган, хууль батлахаас өмнө ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан тэргүүн Жозеп Боррель байр сууриа илэрхийлж байсан юм. Тэрээр Оросын тал Украины эсрэг ямарваа шийдвэр, үйл хөдлөл хийвэл Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэн тохирсон талаар анхааруулж байжээ. Тэрээр энэ талаар Брюссельд ЕХ-ны гишүүн улс орнуудын гадаад хэргийн сайд нартай хийсэн уулзалтын дараа мэдэгдсэн юм. Тэгвэл ЕХ-ны орнууд Оросын эсрэг хоригийн дагуух эцсийн шийдвэрээ гаргахаар хэлэлцэж байна.