АНУ-ын Ерөнхийлөгч Донецк, Луганскийн эсрэг хориг тогтоох хуулинд гарын үсэг зуржээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн ОХУ-ын талын гаргасан шийдвэрийн дараа хариу арга хэмжээ авч байна. 

Цагаан ордны тэргүүн Оросын тал Украины зүүн бүсийн нутаг дахь тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан улс орнуудыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэж, Москвагийн дээрх алхам Минскийн гэрээ хэлэлцээрийн зөрчин, Украины аюулгүй тогтвортой байдалд заналхийлсэн алхам болсныг тэмдэглэжээ. 

АНУ-ын тэргүүн Жо Байден даваа гарагт тушаал гаргаж, Оросын талаас тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн Донецк болон Луганскийн БНУ-тай санхүү, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийхийг хориглож, хориг тавьж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Украины зүүн бүсийн Донецк, Лугансктай худалдаа эрхлэхийг, хөрөнгө оруулалт хийх, хувь хүн болоод пүүс компаниудтай хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулахыг хоригложээ. Мөн бүс нутагтай экспорт, реэкспорт, техник технологийн салбарын хамтын ажиллагаа эрхлэхийг хориглосон байна.