Нийгэм

УБТЗ парк шинэчлэл хийх шаардлагатай болсноо зарлаад байгаа. Гэвч мөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа тул засвар шинэчлэлийн ажил удаашрах, хоцрогдох, орхигдох асуудал үүсээд байгааг хэлж байна. Сүүлийн үед ачаа тээврийн үйлчилгээ нэмэгдэж байгаатай холбогдуулан вагоны дугуй солих, шинэчлэх шаардлага үүссэн байна.

УБТЗ 3329 ачааны вагонтой. Үүнээс 1800 орчим нь хос дугуйн засвар хийгдэхээр хүлээгдэж байгаа гэлээ. "Нэг хос дугуйг засварлахад 13-14 сая төгрөг шаардагддаг байна. Харин засвар хийгдсэн дугуйнууд ойролцоогоор 10-15 жилийн насжилттай байдаг ч зарим нь эдэлгээнээсээ шалтгаалан хэлбэлздэг. Засварлахдаа ОХУ руу өгч явуулдаг, сүүлийн үед металлын үнэ нэмэгдсэнээс болоод засварын өртөг ч дагаад нэмэгдсэн" гэдгийг УБТЗ ХНН-ын вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Доржбат хэллээ. Мөн энэ өртгийг танахын тулд Монгол засвар хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

Засвар хийдэг 2 төхөөрөмж ирчихвэл дотооддоо засвар хийх боломжтой

гэж тэрээр онцоллоо.