Нийгэм

Буриад Улсад коронавируст халдвар нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгах бодисын хомсдолд орж эхэлсэн байна. Тиймээс манай улсын ЗХУ болон ОХУ-д суралцаж төгссөн төгсөгчдийн Монголын холбооноос тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлжээ. Төгсөгчид амны хаалт, гар ариутгагч хандивлаж байна.

Буриад Улсад өнөөдрийн байддаар батлагдсан 163 тохиолдол, нас барсан 2, эдгэрсэн 49, эмчлүүлж байгаа 111, тусгаарлалтад 1441 хүн байна.