Путин: Киев Минскийн хэлэлцээрийг зөрчин, ОХУ-ыг өдөөн хатгаж байна

Улс төр

Кремльд болсон уулзалтаар талууд Украины хямралтай холбоотой асуудлыг Минскийн гэрээний дагуу шийдвэрлэх ёстой гэдэгтэй санал нэгдсэн юм.

Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр Украины тал Минскийн олон улсын хэлэлцээрийг дагаж мөрдөхөөс түтгэлзэн, асуудлыг албаар дэвэргэж байгаад буруутгаж байна. 

Путины үзэж байгаагаар Украины тал Донбассын асуудлыг хэт дөвийлгөж, Украины зүүн бүсийн аюулгүй байдалтай холбоотой хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн Минскийн тохиролцоог үл тоож, албаар мөрдөхөөс түтгэлзэж байгааг хэлжээ. Түүнчлэн Путин Минскийн тохиролцоог орлох баримт, шийдэл одоогоор байхгүй байгааг тэмдэглэж, дахин тийм тохиролцоо хийх шаардлага байхгүй, өмнөх гарц шийдлээ дагах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ-ын тэргүүн түүнчлэн НАТО-г дорно зүгт тэлэх бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлж, НАТО болон Оросын хоорондын асуудалд ялагч байхгүй гэдгийг сануулжээ. Францын тэргүүн үүний хариуд Нормандийн форматын хүрээнд Украины хямралыг шийдэх удаан хугацааны гарц шийдлийг дагаж мөрдөн, хүчин чармайлт тавих нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн байна.