Нийгэм

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл өглөө. 1.4 сая хүн амтай хотод халдварын эсрэг ариутгалын ажлыг тогтмол хийж байна. Халдваргүйжүүлэлтийн бодис, хүн хүч хангалттай байгааг тодотголоо. Мөн жил бүр хийдэг бүх нийтийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг энэ жил коронавируст халдвараас хамгаалах чиглэлээр явуулахаар болсон байна.

Нийслэлийн засаг дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Цар тахлын үед нийслэлээс хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа. Тухайлбал, Яармаг дахь эх хүүхдийн эмнэлэгт тусгаарлах өрөө бүхий 100 ор бэлэн байлгахаар төлөвлөөд байна. Мөн БЗД дэх Япон-Монголын сургалтын эмнэлэг 100 гаруй хүнд үйлчлэх бүрэн боломжтойг хотын дарга онцоллоо. Нийслэлийн гудамж талбай албан байгууллагад ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгааг гэлээ. Мөн ариутгалын бодисын нөөц хангалттай байгааг дуулгалаа.