Өнөөдөр манай улсын хоёр цаначин өрсөлдөнө

Спорт

Өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд манай улсын хоёр тамирчин уралдана.

Эмэгтэйчүүдийн спринт гараанд А.Энхтуул 91 тамирчнаас 84 дүгээрт гарч уралдах бол Б.Ачбадрах 90 тамирчнаас 83 дугаар гараанаас уралдах хуваарьтай байна.

Тус тэмцээн 16:00 цагт эхлэх бөгөөд А.Энхтуул 16:40 цагт, Б.Ачбадрах 17:00 цагт гараанаас гарах юм.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын хороо