1986 оны бар, 1995 оны гахай жилтнүүд онцгой засалтай

Нийгэм

Монголчууд шинийн 15-нд багтаан засал ном хийлгэвэл тэр жилийн барцад арилж, буян заяа  өөдлөн дэвждэг гэж үздэг. Тэгвэл гарч буй бар жилийн тухайд бар, гахай жилтнүүд онцгойлон засалтай гэдгийг лам хуврагууд онцолж байна.

Усан бар жилд бар жилтнүүдийн жил орж байгаа. Тиймээс заслаа хийлгэх шаардлагатай. Мөн суудал өнцөгдсний заслыг заавах хийлгэх учиртай. Бар, морь, нохой жилтнүүд ивээлийн засал хийлгэхийг лам айлдаж байна. Ивээл жил нь сайн хэдий ч хийморь доройтох нас нь таарч байгаа учраас барцадтай байдаг байна.

Энэ жилийн тухайд 1986 оны бар, тэр дундаа эмэгтэйчүүд, 1995 оны гахай жилтнүүд онцгойлон засалтайг Гандантэгчэнлин хийдийн лам айлдлаа. 

Бар жилд бич жилтэн хар тул ажил үйлс үл бүтэж, барцад арилгах засал хийлгэж, жилийнхээ цээрийг арилгах хэрэгтэйг лам хуврагууд анхаарууллаа. Мөн могой, гахай жилтнүүд бага харш. Эдгээр хүмүүс тусгайлан засал хийлгэх хэрэгтэйг хэлж байна.