Нийгэм

Он гарсаар мотоциклын осол хөдөө орон нутагт их гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  4-р сарын 5-ны байдлаар л гэхэд мотоциклын ослын улмаас  22 хүний амь нас эрсэджээ. Эдгээр ослын дийлэнх нь батлагдсан зам талбайгаас гадуур буюу хөдөө хээр болжээ.

Мотоциклын ослын улмаас амь насаа алдсан иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгийн иргэд, ялангуяа малчид байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Энэ дунд бага насны хүүхэд ч байгаа гэлээ.

Осол мотоциклын бүрэн, бүтэн бус байдлаас гадна жолоочийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй байна. Манай улсад мотоциклтой холбоотой техникийн шаардлагын бодлогын стандарт байдаггүй байна. Үүний улмаас чанарын баталгаагүй, аюулгүй байдал хангагдаагүй мотоцикл улсын хилээр ихээр орж ирдэг байна.

Манай улсын хувьд хамгийн их мотоциклтой аймгуудын тоонд Баянхонгор, Өвөрхангай багтдаг байна. Он гарсаар эхний гурвсан сарын байдлаар 300 орчим согтуу хүн мотцоикл жолоодож явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Эдгээрийн 240 нь зөвхөн Өвөрхангай аймагт болсон байна. Жолооч нар хурдаа тохируулах, хамгаалалтын малгай өмсөх, согтуугаар замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.