ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.22/ Наран ургах, шингэх 08:32-17:35

Зурхай

2022.01.22, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 20. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.22, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.32-17.35

Үс засуулбал өлсөж ундаасна.

/Хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд муу.

Мэнгэ: Найман цагаан

Ямар үйлд ээлтэй, сайн: Бурханд залбирах, угаал үйлдэх сан тавих, сахиус тахих, бэрийн үйл.

Ямар үйлд харш, муу: Хиншүү хярвас гаргах, бэлэвсрэлийн үйл.

Суудал: Огторгуй

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Огторгуйн үүд сахих, ихэс дээдэстэй уулзах, буяны үйл үйлдэх.

Ямар үйлд харш, муу болох: Өвчин эмчлэх, байшин буулгах, суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах.

Одны тохиол

Үл тохирох: Хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага   

Авахуй өдөр - Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.