ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.18/ Наран ургах, шингэх 08:35-17:29

Зурхай

2022.01.18, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.18, Мягмар гараг

Наран ургах шингэх: 08.35-17.29

Үс засуулбал өвчин ирнэ.

/Хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд тус ашиг олох.

Мэнгэ: Гурван хөх

Ямар үйлд ээлтэй, сайн: Газар лус тахих, эм найруулах

Ямар үйлд харш, муу: Газар хөндөх, мод таслах, суваг шуудуу малтах

Суудал: Хий

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох

Ямар үйлд харш, муу болох: Модон тээрэм босгох, хурал цуглаан хийх

Одны тохиол

Арвидах: Эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтээн барилдлага   

Өтлөхүй өдөр - Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.